АНУ-ын бүтээгдэхүүнд Иран хориг тавина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /NHK/. Иранд авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа тус улс АНУ-ын 200 гаруй импортын бүтээгдэхүүнд хориг тавина.
АНУ-д үйлдвэрлэсэн импортын 227 бүтээгдэхүүнд Иран Засгийн газар хориг тавьсан гэж тус улсын хэвлэлд өчигдөр мэдээлсэн байна. Уг ажлын талаар орон нутгийн эрх баригчдад чиглэл өгчээ.
Иранд авсан хориг арга хэмжээг цуцалсны дараа тус улсын бусад улстай хийх худалдаа сэргэнэ. Гэсэн хэдийн Иран Засгийн газар АНУ-ын импортын бүтээгдэхүүнд хориг тавих зорилготой байна.
Өнгөрсөн долдугаар сард “5+1” бүлэгтэй байгуулсан гэрээнийхээ дагуу Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлавал тус улсад авсан хориг арга хэмжээг цуцална.
АНУ-ын бүтээгдэхүүнд хориг арга хэмжээ авч байгаагаас харвал консерватив хатуу чиг шугамтай эрх баригчид Ираны удирдагчдын дунд байгааг илтгэж байна.
Д.Нямтулга