Сирийн дүрвэгсэд бүхий гурав дахь онгоц Канадад иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-16 13:40:36

ОТТАВА. /TASS/. Сири улсын 214 дүрвэгч суусан нисэх онгоц Канадын Онтарио мужийн Торонто хотын нисэх онгоцны буудалд буусан тухай телевизийн “CBC” суваг мэдээлжээ.

Ийнхүү Канадын Агаарын цэргийн хүчний цэргийн тээврийн онгоцууд Сириэс шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн 538 хүнийг тус улсад хүргээд байгаа юм. “CBC” сувгийн мэдээлснээр, Канадад ирсэн дүрвэгсдийг Онтарио мужийн Торонто болон бусад хотод, Квебек мужийн Монреал, Альберта мужийн Калгари болон Эдмонтоне хотод, Британийн Колумби мужийн зарим хотод байрлуулах аж.

Сириэс шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн 10 мянган хүнийг энэ онд багтаан хүлээж авах зорилтдоо хүрэхийн тулд Канадын эрх баригчид “яаралтай дэглэмээр ажиллаж байна” гэж тус улсын  Цагаачлал, дүрвэгсэд болон иргэн харьяатын асуудал хариуцсан сайд Жон Маккаллум урьд нь мэдээлжээ. “Дүрвэгсдийг Канадад авчрах өөр олон онгоцууд удахгүй ирнэ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース