Утаатай үед явсан жолооч нарын торгууль 1.6 сая доллар давна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-12-23 14:52:11

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын нийслэл Бээжин хотод утааны улмаас экологийн “улаан” түгшүүр зарласан үед автомашинаараа зорчсон жолооч нарт оногдуулсан торгуулийн хэмжээ 1.6 сая доллар давж магадгүй гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.

Их хэмжээний утааны улмаас 12 дугаар сарын 19-нд зарласан түгшүүрийн “улаан” түвшнийг Бээжингийн эрх баригчид лхагва гарагт цуцалсан байна.

Бохирдлын “улаан” дохиог асаасан үед агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр гэж үздэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах зэрэг заавал авах ёстой арга хэмжээнүүд автоматоор хэрэгжиж эхэлдэг. Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд тэгш өдөр, сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд сондгой өндөр явах ёстой байна. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд 100 юаниар торгодог.

Утааны улмаас тусгай журам тогтоосон дөрвөн өдөр 112.8 мянган жолоочийг торгожээ.

Арга хэмжээ авсны ачаар агаарын бохирдлын хэмжээ 30 хувиар буурсан гэж Бээжингийн эрх баригчид лхагва гарагт мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

関連ニュース