Английн далбаагаар гоёсон Мини автомашины парад болов
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар дахь Английн Элчин Сайдын Яамнаас Чингисийн талбайд Мини автомашины парад зохион байгууллаа.
Чингисийн талбайгаас 15 цагт эхэлсэн уг парад Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх маршрутаар буцаж талбай дээр ирсэн юм. Английн далбаагаар гоёсон Мини автомашины парад Их Британийн өдөрлөгийг угтан хийж буй арга хэмжээ юм байна. Тус арга хэмжээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катерин Арнолд хүрэлцэн ирсэн байв.
Их Британийн өдөрлөг энэ сарын 18-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бөгөөд тус улсын урлаг соёлын арга хэмжээнүүд болохоос гадна тэдний компаниудтай түншлэх боломж той юм байна.
Б.Заяа
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                     
                    
コメント