Халдлагын улмаас Канадад 4 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОТТАВА. /NHK/. Канадын Саскачеван мужийн Ла Лоче хотын сургууль болон өөр нэгэн газарт зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн хүний амийг хөнөөжээ.
Уг хот 3000 орчим хүн амтай ажээ. Цэцэрлэгийн өмнөх насны хүүхдүүдээс эхлээд ахлах сургуулийн насны хүртэлх 900 орчим сурагчтай сургуулийн урд хэсгээс зэвсэгт этгээдийг цагдаа нар баривчилсан байна.
Канадад ийм зэвсэгт халдлага тэр болгон гараад байдаггүй бөгөөд энэ хэрэг тус улс даяар ихээхэн цочрол өгчээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Швейцарийн Давос хотод болж байгаа Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байгаа бөгөөд тэрбээр тэндээс хэвлэлийн бага хурал хийж, хохирогчдод эмгэнэл илэрхийлсэн байна.
Д.Нямтулга