Шанхайн компанид торгууль ногдуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-02-02 19:53:02

ШАНХАЙ. /NHK/. Шанхай хотын шүүх шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсэн хүнс нийлүүлэгч хоёр компанид торгууль ногдуулж, 10 хүнд хорих ял оноов. 

2014 онд “Shanghai Husi Food” компани хугацаа дууссан бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай Хятадын телевизээр мэдээлсэн билээ. Тус улсын хүнсний аюулгүй байдлыг хангах байгууллага болон цагдаагийн газар шалгалт хийсэн байна.

Тус компани нь Японы “MacDonalds” болон өөр бусад ресторанд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. “Shanghai Husi Food” нь АНУ-ын "OSI" группын Хятад дахь "OSI China"-гийн охин компани аж.

“OSI China” компанийн гүйцэтгэх захиралд 3 жилийн хорих ял оноосон бол тус компанид харьяалагддаг, Хятадын өөр нэг компани болон “Shanghai Husi Food” компанийн бусад 9 удирдах албан тушаалтанд 2-8 сарын хорих ял оноов. Тус хоёр компанид тус тус 180 мянган долларын торгууль оногдуулжээ.

Х.Сарнай

関連ニュース