Хөхөгчин хонин жилийн тэргүүний сайчуудыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар 2015 оны ажлын үр дүнгээ хэлэлцэж, хөхөгчин хонин жилийн ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний сайчуудаа шалгаруулахад 2015 оны “Тэргүүний сум”-аар Өмнөдэлгэр, хоёрдугаар байрт Батноров, гуравдугаар байрт Жаргалтхаан сум тус тус шалгарав.
Аймгийн “Тэргүүний баг, багийн Засаг дарга”-аар төвийн багуудаас Хэрлэн сумын Баянмөнх, Өлзийт тосгон, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгон, хөдөөгийн багуудаас Өмнөдэлгэр сумын Талын булаг, Дадал сумын Баян-Овоо, Баян-Овоо сумын Наран багууд шалгарч, багын Засаг дарга нар шагналаа гардан авлаа. Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмадад ээлтэй сум тосгон” шалгаруулах ажлын хүрээнд 2015 оны “Ахмадад ээлтэй сум баг”-аар Хэрлэн сум тэргүүн байр, Баянхутаг сум дэд байр, Бэрх тосгон гуравдугаар байрт шалгарчээ.
Энэ үеэр аймгийн ЗДТГ, ОБГ хамтран зохион байгуулсан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болзолт уралдаан”-д тэргүүн байрыг Жаргалтхаан, хоёрдугаар байрыг Дэлгэрхаан, гуравдугаар байрыг Батширээт, тусгай байранд Батноров сум тус тус шалгарч, батламж, түймэр унтраах үлээгч аппаратаар шагнууллаа.
О.Буянхишиг