БНХАУ-ын ажиллагааг Керри буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-18 13:57:57

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай аралд БНХАУ газар-агаар ангиллын пуужин байрлуулсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга буруушааж, энэ ажиллагаа БНХАУ-ын Дарга Си Зиньпиний амлалттай зөрчилдөж байна гэж мэдэгджээ.

Си Зиньпин өнгөрсөн жил Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэр Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлэхгүй гэдгээ амласан гэж Керри мэдэгдсэн байна.

Си Зиньпин амлалт өгсөн хэдий ч маргаантай арлуудыг цэрэгжүүлэх ажиллагаа өдөр бүр нэмэгдэж байгаа нь баримттай байна гэж тэрбээр мэдэгдээд, ирэх өдрүүд АНУ, БНХАУ энэ асуудлаар хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлж байгаа БНХАУ-ын ажиллагааг зогсооход хамтран ажиллахаар Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчид болон Обама мягмар гарагт тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

関連ニュース