“BMW” компани олон мянган автомашинаа эргүүлэн татаж засварлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-09-17 16:02:10

БЭЭЖИН. /Синьхуа/. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани ирэх 11 дүгээр сарын 9-нөөс эхлэн Хятад улсад үйлдвэрлэсэн “3-series загварын 139 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна гэж тус компанийн төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.


Агааржуулагчийн систем дэх доголдлын улмаас эргүүлэн татахаар болсон автомашинуудад 2005 оны таван сараас 2011 оны долдугаар сар хүртэл хугацаанд үйлдвэрлэсэн 89309 ширхэг автомашин, 2005 оны нэгдүгээр сараас 2011 оны долдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн 50143 ширхэг автомашин багтах юм.


“Удаан хугацаанд хэрэглэсэн агааржуулагч сэнсний ажиллагаа муудсаны улмаас агаарын хэм нэмэгдэж, гал түймэр гарах шалтгаан болж болзошгүй” гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ.


Хятадын зүүн хойд нутагт байрладаг BMW Brilliance Automotive” хамтарсан үйлдвэр болон BMW China Automotive Trading компани эргүүлэн татсан тээврийн хэрэгслүүдийг шалгаж, согог доголдолтой хэсгүүдийг үнэгүй засварлаж өгөх юм байна.

関連ニュース