Иракт халдлагын улмаас наад зах нь 38 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /NHK/. Иракийн нийслэл Багдад хотын зүүн хойд хэсэгт дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 38 хүн амиа алджээ. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна.
Лалын шиитүүд голдуу оршин суудаг Садр хотод өчигдөр хоёр дэлбэрэлт болсон байна.
Эхний дэлбэрэлт захад болсон гэж хотын эрх баригчид мэдэгджээ. Дэлбэрэлт болсны дараа цугласан хүмүүсийн ойролцоо амиа золиослогч халдлага үйлджээ.
Хоёр дэлбэрэлтийн улмаас наад зах нь 80 хүн шархадсан гэж Иракийн Эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Шиитүүдэд зориулж уг халдлагуудыг үйлдсэн гэж “Лалын улс” бүлэглэл цахим хуудсаар хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн Багдад хотын ойролцоох аюулаас хамгаалах хүчний байгууламж руу босогчид халдаж, хоёр тал хоёулаа ихээхэн хохирол амсжээ.
Д.Нямтулга