Умард Солонгост хориг арга хэмжээ авах тогтоолын санал хураалт хойшилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-02 13:14:19

НҮБ. /NHK/. Умард Солонгост авах хориг арга хэмжээний тогтоолыг нягтлах хугацааг сунгасны улмаас тогтоолыг батлах санал хураалт нэг хоногоор хойшилсон байна. Мөн тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулжээ.

Тогтоолын төслийг нягтлах хугацаа хэрэгтэй байна гэж ОХУ хүссэнтэй холбогдуулан санал хураалтыг лхагва гарагт явуулахаар болсон гэж АНУ-ын төлөөлөгчид мэдэгдэв.

Сүүлд явуулсан цөмийн туршилт болон хиймэл дагуул хөөргөсөнтэй нь холбоотойгоор Умард Солонгост өргөжүүлсэн хориг арга хэмжээ авах тогтоолыг АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан билээ.

Умард Солонгос руу болон тус улсаас нислэг үйлдэж буй иргэний агаарын тээврийн нисэх онгоцонд шатахуун нийлүүлэхийг хориглох заалтыг тогтоолд оруулсан байна.

АНУ, БНХАУ сар гаруй хугацаанд тогтоолын төслийг хаалттай хэлэлцжээ. Санал хураалтыг хойшлуулах ОХУ-ын хүсэлт нь уг тогтоолыг яаралтай батлахаас сэргийлж байна.

Д.Нямтулга

 

関連ニュース