НАТО: АНУ, түүний түншүүдийг ОХУ заналхийлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. АНУ болон түүний Европ дахь холбоотон, түншүүдийг ОХУ удаан хугацаагаар заналхийлж байна гэж НАТО-гийн цэргийн командлагч АНУ-ын эрх баригчдад мэдэгдэв.
ОХУ хөрш орнууддаа нөлөөгөө тогтоох туйлын хүсэлтэй байна гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Филипп Бридлав Сенатын танхимын Зэвсэгт хүчний хороонд мэдэгджээ.
"Украин, Гүрж, Молдав зэрэг орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг цэргийн хүчээр зөрчсөн. Ялангуяа Украинд, тус улсын үйл ажиллагаанд саад болохын тулд ОХУ үндэсний хүчнийхээ бүх элементүүдийг ашигласаар байна гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр, Украины зүүн нутгийн Донбасс бүс нутагтай холбогдох шугамын зэргэлдээ хүчирхийлэл газар авч байгаа болон Украиныг Өрнөдийн орнуудаас холдуулах гэсэн дипломат, эдийн засгийн, суртал ухуулгын чанартай Москвагийн үйл ажиллагаа нэмэгдэж байгааг ажиглалаа гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга