Обама ОХУ-д авсан хоригийг сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-03 09:25:32

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины үйл явдалтай холбоотойгоор ОХУ-д анх 2014 оны гуравдугаар сард авсан хориг арга хэмжээний хугацааг лхагва гарагт дахин нэг жилээр сунгасан тухай Цагаан ордон мэдээлжээ.

“ОХУ-ын эрх баригчдын үйлдэл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд ер бусын бөгөөд онцгой аюул учруулсан хэвээр байгаа учраас хоригийг нэг жилээр сунгаж байна” гэж Обамагийн гаргасан холбогдох зарлигт онцлон тэмдэглэсэн байна.

Украины хямралын үеэр ОХУ-ын үйл ажиллагаатай санал нэгдээгүй АНУ-ын эрх баригчид 2014 оны гуравдугаар сард Оросын өндөр албан тушаалын улс төрчдөд хориг арга хэмжээ авсан билээ. Хориг арга хэмжээнд тухайлбал, АНУ-ын нутаг дэвсгэрт зорчихыг хориглох, данс болон эд хөрөнгийг нь хаах битүүмжлэх тухай заасан байна.

Д.Жаргал

 

関連ニュース