“Лалын улс” Ливид нөлөөгөө өргөжүүлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-03 11:57:26

НҮБ. /RIA Novosti/. “Лалын улс” бүлэглэлийн террористууд Ливид байр сууриа бэхжүүлсээр байна.

Одоог хүртэл нэгдмэл Засгийн газар байгуулаагүй Ливи улсын санхүүгийн нөөц буурч, хүмүүнлэгийн ноцтой хямралтай тулгараар байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ливийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Мартин Коблер мэдэгджээ. Тэрбээр тус улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг ирэх өдрүүдэд эмхлэн байгуулж магадгүйг онцлон дурдсан байна.

“Лалын улс”-ын нөлөө өргөжиж, санхүүгийн нөөц бууран, хүмүүнлэгийн хүнд байдал үүссэн нь Ливид мөргөлдөөн дэгдэж буй гол шалтгаанууд гэж Коблер үзэж байна. Одоогоор улс төрийн үйл явц маш удаан байгаа бөгөөд “Лалын улс” бодлогын болон аюулгүй байдлын хоосон орон зайг ашиглан Ливийн баруун, зүүн болон өмнөд нутагт нөлөөлөөгөө тэлж байна. Ливийн санхүүгийн нөөц багасах зуур  гэмт хэргийн сүлжээ хурдан тархаж байна гэж тэрбээр онцлон хэлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース