“Brent” маркийн нефтийн үнэ 59 ам.доллараас доошилж буурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-11-24 12:00:43
ЛОНДОН. /TASS/. Лондоны ICE биржийн баасан гарагийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 6 хувиар буурч, нэг торх нь 58.99 ам.долларт хүрсэн байна.

Энэ төрлийн нэг торх нефтийн үнэ хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 27-нд 59 ам.доллараас доошилж байв.

Өнгөрсөн 10 дугаар сар гарснаас хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд байсан ханш ийнхүү эрс унаж эхэлсэн байна. Энэ хугацаанд ойролцоогоор 30 хувиар буурчээ.
関連ニュース