"Brexit" нь АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулахад саад учруулахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-27 12:35:17

ЛОНДОН. /ТАСС/. Европын Холбооны /ЕХ/ дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан Brexit”-н тухай гэрээний нөхцөлүүд нь АНУ-тай худалдааны шинэ хэлэлцээр байгуулахад бидэнд саад учруулахгүй гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.


“ЕХ-той зөвшилцсөн улс төрийн тунхаглалд бид худалдааны бие даасан бодлого явуулах боломжтой болохыг маш тодорхой дурдсан байгаа учир Их Британи улс дэлхийн бусад оронтой тэр дундаа АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулж болно” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.


Их Британийн эрх баригчдын ЕХ-той байгуулсан гэрээ нь цаашид АНУ, Их Британийн худалдаанд саад учруулж болзошгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд хэлсний дараа Т.Мэйн төлөөлөгч ийнхүү мэдэгдсэн байна.   

関連ニュース