Иран баллистик пуужин туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Иран “Velayat Strength” цэргийн сургуулилтынхаа төгсгөлд шинэ пуужин туршсан байна.
“Шахаб” орчин үеийн баллистик пуужин болон алсын тусгалтай, нарийвчлал өндөр “Кадр” пуужингууд туршсан нь онилсон байндаа амжилттай тусчээ.
“Velayat Strength” цэргийн сургуулилт нь Ираны тогтоон барих хүчийг харуулж, тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж буй аюултай тэмцэхэд Зэвсэгт хүчнээ бэлэн байдалд байлгах зорилготой юм.
Уг цэргийн сургуулилтын төгсгөлд “Шахаб-1”, “Шахаб-2” болон “Кадр-F”, “Кадр-H” пуужин туршсан байна.
Д.Нямтулга