Багш эцгийнхээ алдрыг дурслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 10:17:08

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын С.Шолтайн нэрэмжит Ойгорын дунд сургуулийнхан Монгол Улсын гавьяат багш С.Шолтайн мэндэлсний 105 жилийн ойг тэмдэглэв.

Тус аймгаас төрж гарсан Монгол Улсын анхны гавъяат багш С.Шолтай агсны үр хүүхдүүдтэй хамтран зохион байгуулсан энэ ойгоор сургуулийнхаа болон «багш нарын багшаар» нэрлэгдсэн тэр хүний түүх намтраас яриа танилга явуулж, илтгэл, асуулт хариултын уралдаан зохион байгуулсанд олон түмэн идэвхтэй оролцлоо гэж Улаанхус сумаас К.Амангельд мэдээллээ. С.Шолтай энэ нутагт анх 1928 онд Т.Дүгэрэг багштай байгуулагдсан сургуулийн 25 сурагчийн нэг нь байсан бөгөөд Өлгий сумын ууган сургуулийн багш, захирлаар он удаан жил ажиллажээ.

Ш.Айзаря

 

 

 

関連ニュース