Волейболын цомын аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн волейболын холбооны нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 27 багийн 200 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Энэ дуаагийн тэмцээнд "Эрчим", "Алтайн барс", "Рояль" клубүүдын 8 тамирчин оролцсоноороо онцлог байлаа.
Тэмцээнийг Монголын волейболын
холбооны шүүгчид шүүсэн ба эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хайрхан сумын баг
тамирчид орсон бол эмэгтэй төрөлд Лаборатори нэгдүгээр сургуулийн охидын баг
тэргүүлжээ.
Энэхүү волейболын тэмцээнийг хүүхэд,
залуучуудад волейболын спортыг сурталчлах, холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх
зорилгоор гурав дахь жилдээ зохион байгуулжээ.