Сирийн иргэний дайныг 2012 онд зохицуулах боломжтой байсан гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЖЕНЕВ. /TASS/. Олон улсын хамтын нийгэмлэг ОХУ-ыг сонссон бол Сирийн иргэний дайныг 2012 онд зохицуулах боломжтой байсан гэж НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч асан Лахдар Брахими “Al-Jazeera” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Сирийн байдлыг илүү сайн ойлгосон үе буюу 2012 онд тус улсын мөргөлдөөнийг зохицуулах боломжтой байсан. Сирийн ард түмний ашиг сонирхлыг тусгасан хэлэлцээ эсвэл мөргөлдөөнд ямар ч улс оролцоогүй” гэж тэрбээр мэдэгджээ.
2014 онд Брахими “Женев-2” гэж нэрлэсэн Сирийн энхийг хэлэлцээг Женевт эхлүүлэхээр оролдсон боловч энэ нь бүтэлгүйтсэн байна. Түүний халааг Стаффан де Мистура авчээ.
Мистура өнөөдөр Сирийн энхийн хэлэлцээний хоёрдугаар шатыг Женев хотод эхлүүлэх бөгөөд уг хэлэлцээг зарим тохиолдолд “Женев-3” гэж нэрлэдэг байна.
Д.Нямтулга