БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-20 15:49:04

ВАШИНГТОН. /Reuters/. Энэ сарын 18-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чольтой хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Бид нэлээд ахиц дэвшилд хүрсэн” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ. БНАСАУ-ын төлөөлөгчийн Америкийн төрийн тэргүүнтэй хийсэн уулзалт 2 цаг үргэлжилжээ.


АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх сарын сүүлчээр болох бөгөөд уулзалт хаана болох талаар хожим мэдэгдэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс өмнө нь мэдэгдсэн юм.

関連ニュース