“Авъяаслаг Улаангомчууд” тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын ЗДТГ-аас “Авъяаслаг Улаангомчууд” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион явуулж байна.
Ард иргэдийнхээ авъяас билгийг нээж илрүүлэх, хөгжүүлэх, урам өгөх, улмаар улс орны болоод дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай авъяастнуудыг төрүүлэх зорилготой уг тэмцээн энэ сарын 12-аас эхлэн аймгийн төвд явагдаж байна. Тэмцээнд Улаангом сумын 12 багийн авъяаслаг ард иргэд оролцож байгаа бөгөөд тэмцээн таван төрлөөр гурван үе шаттай явагдах аж.
Увс аймаг Б.Батхүү