Монголд энэ жил 350 мянга гаруй мал үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГАВАНА. /Prensa Latina/. Энэ жилийн зуднаар Монголд хэдэн зуун мянган мал үрэгдсэнийг дэлхий дахин бараг мэдээгүй байна.
Зуны ган гачигтай залгаад өвөл нь зуд болсны улмаас Монголд 350 мянга гаруй ямаа, хонь, үхэр үрэгджээ.
Өвлийн -50 хэмийн хүйтнийг давахад шаардлагатай тарга тэвээргийг мал зуны улиралд хангалттай авч чадаагүйн улмаас ийм байдалд хүрсэн байна. Монголын хүн амын гуравны нэг нь амьжиргаагаа мал аж ахуйгаар залгуулдаг бөгөөд уг гамшгийн улмаас мал сүргээ алдсан иргэд ядуурдаг байна. Улмаар мал сүргээ алдсан малчдын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотын захын гэр хороолол руу нүүхээс өөр аргагүй болж, ямар ч орлого, зорилгогүй амьдарч байна.
Иргэдийнх нь гуравны нэг нь мал аж ахуйгаас хамааралтай Монголын 25 мянга орчим иргэн малгүй болжээ.
Д.Нямтулга