Тэргүүний оюутнууд тэтгэлэгтэй дадлага хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-22 16:01:13

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 71-р тогтоолоор “Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал олгоно” гэж заасны дагуу МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн оюутнууд тэтгэлэгтэй дадлагад хамарч байна.

Дадлагад бага боловсролын 14, монгол хэл- уран зохиолын 2, сургуулийн өмнөх боловсролын 4 гээд нийт 3-р курсын  тэргүүний 20 оюутан Батцэнгэл, Тариат сумын ЕБС-д дөрвөн долоо хоногийн дадлага хийж байна.  Дадлагыг МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн байгалийн ухааны тэнхимийн заах аргын багш Б.Чимгээ, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн заах аргын багш С.Нэргүйцэцэг нар удирдан ажиллаж байна.

Энэ сарын 15-нд тус сургуулиас С.Баянмөнх ахлагчтай зөвлөн туслах багийнхан Тариат суманд, Д.Анхбаяр ахлагчтай багийнхан Батцэнгэл суманд очиж дадлагын үйл явцтай танилцаад иржээ. Дадлагын явц болон оюутнуудын идэвх чармайлт,  заах арга барил  маш сайн  байгааг сургуулийн нийт багш, удирдлагууд болон дадлага удирдсан багш нар онцлон хэлжээ.

関連ニュース