Бразилын Ардчилсан хөдөлгөөн нам эвслээсээ гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-30 09:43:30

БРАЗИЛИА. /ВВС/. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффийн Засгийн газраас “яаралтай гарах” санал хураалтыг тус улсын Ардчилсан хөдөлгөөн нам явуулж, эвслээсээ гарлаа. Тус нам нь Бразилын эрх баригч эвслийн хамгийн том нам юм.

Энэ алхам нь Ерөнхийлөгч Дилма Руссеффийг шүүхэд татах явцыг хурдасгаж магадгүй гэж сэтгүүлчид мэдэгдэв.

Өсөн нэмэгдэж буй алдагдлыг нуун дарагдуулахын тулд дансны аргаар Дилма Руссефф  залилсан гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан сөрөг хүчний хууль тогтоогчид түүнийг огцруулах хүсэлтэй байгаа билээ.

Уг санал хураалттай холбогдуулан Дилма Руссефф энэ долоо хоногт Вашингтон хотод болох дээд хэмжээний уулзалтад оролцох байснаа цуцалсан байна.

Бразилын Ардчилсан хөдөлгөөн намын удирдлагууд өчигдөр уулзаж, Дилма Руссеффийн Засгийн газарт байгаа зургаан сайд огцрох эсвэл ёс зүйн шүүхээр орох ёстой гэсэн шийдвэрт хүрчээ.

Д.Нямтулга

 

関連ニュース