Л.Пүрэвсүрэн Арабын Нэгдсэн Эмирт Улсын Гадаад хэргийн сайдтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-30 11:16:21

АБУ-ДАБИ. /Gulfnews/.  Арабын Нэгдсэн Эмирт Улсын Гадаад хэргийн сайд Анвар Мохаммед Гаргаш өчигдөр Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзлаа.

Сайд нар уулзалтын үеэр хоёр улсын харилцаанд дүгнэлт хийж, цаашид хоёр талын харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх арга замыг хэлэлцжээ. Мөн тэд, бүс нутаг, олон улсын болон хоёр оронд харилцан тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улс Монголтой хийж буй харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгааг Анвар Мохаммед Гаргаш илэрхийлээд, хоёр улсын одоогийн хамтын ажиллагааг сайшаасан байна.

Харин Монголын сайд Л.Пүрэвсүрэн, Арабын Нэгдсэн Эмирт Улстай хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд, Монголын нийслэл Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэнд Арабын Нэгдсэн Эмирт Улсын удирдагчдад талархал илэрхийлжээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Зүүн Ази, Номхон далайн газрын захирал, шейх Султан Бин Хамдан Аль Нахайян уулзалтад оролцсон байна.

Д.Нямтулга

 

関連ニュース