Зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
-Танай алба хаагчид ямар цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа вэ?
-Хашаат сумын Тарнын гүүр, Ихтамир сумын Тамирын голын гүүрний постууд болон Тариат сумын байнгын постууд 24 цагаар, аялал жуулчлалын бүс нутаг, төв магистрал зам дагуу сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон Замын цагдаагийн тасгийн алба хаагчдаас хөдөлгөөнт эргүүлээр 24 цагаар зам тээврийн осол гарч болзошгүй цэгүүдэд ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн хөдөлгөөнд оролцогчдод санамж, сэрэмжлүүлэг тараан хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
-Зам тээврийн осол өссөн мэдээлэл байна?
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол хэргийн гаралт өсч аймгийн хэмжээнд нэг сарын хугацаанд буюу 6-р сарын 25-наас 7-р сарын 25-ны хооронд 15 осол хэрэг гарч, зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн.
-Осол, зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаар тодруулна уу?
-Гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулаагүй, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх журам зөрчсөн, эсрэг урсгал сөрсөн, зорчигч унагасан зэрэг осол гарсан байна. Үүнээс хэт ядарсан үедээ болон замын нөхцөл байдалд хурд тохируулаагүй тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гаргасан хэргүүд зонхилж байгаа.
-Тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо ямар зүйлсийг анхаарвал зохих вэ?