Дотоодын үйлдвэрлэлийн хувь хэмжээ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-12 13:48:28

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн дотоодын үйлдвэрлэлээр мах, махан бүтээгдэхүүн 34.3 мянган тн бэлтгэж 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 71.8 мянган тн бэлтгэж 100  хувь, гурил 0.35 мянган тн бэлтгэж 15 хувь, гурилан бүтээгдэхүүн 2.3 мянган тн бэлтгэж 37 хувь, төмс 2.5 мянган тн бэлтгэж 63.8 хувь, хүнсний ногоо 0.8 мян.тн бэлтгэж 14 хувиар аймгийн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байна.

2019 оны хагас жилд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 70 тн буюу урьд онтой харьцуулбал 3 хувиар, гурилан бүтээгдэхүүн 900 тн буюу 1.2 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүн 300 тн буюу 0.2 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1,4 хувийн өсөлттэй гаржээ.

関連ニュース