Сургууль, цэцэрлэгийн бохирын асуудлыг шийдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-23 18:52:50

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын 4-р сургууль, хүүхдийн 5-р цэцэрлэгийн бохирын цооног нь хичээлийн байраас холгүй байдаг ба гадна, дотроо үнэртэж, өвөлдөө хөлддөг асуудал байсныг БСШУС-ын сайдын багцаас хөрөнгө оруулалтыг шийдэж бохирын төвлөрсөн шугамд холбож өглөө.

Энэ хичээлийн жилээс эхлэн тус сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид элдэв үнэргүй, эрүүл таатай орчинд сурч боловсрох, ажиллах нөхцөл ийнхүү бүрдсэн юм.

2019-2020 оны хичээлийн жилд 5-р цэцэрлэгт 7 бүлгийн 256 хүүхэд, 4-р сургуулийн 712 сурагч суралцаж байна.

関連ニュース