Хэт халалтын улмаас Малайзад сургуулиудыг хаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Хэт халуун болж байгаатай холбоотойгоор даваа гарагт Малайзын хэд хэдэн бүс нутагт дунд сургуулиудын хичээлийг хаах шийдвэрийг тус улсын Боловсролын яам гаргажээ. Перлис, Паханг зэрэг мужуудад агаарын хэм 72 цагийн турш 37 градусаас давж байв.
Боловсролын яамны шийдвэрээр, 259 сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, үүнд 100 мянга орчим сурагч хамрагдах бөгөөд харин багш нар ажилласан хэвээр байх аж. Энэ нь сүүлийн үед эрх баригчид халууны улмаас дунд сургуулиудыг хаахаас аргагүйд хүрсэн анхны тохиолдол биш юм.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр, Малайзын олон бүс нутагт энэ сарыг дуустал хэт халуун үргэлжлэх аж.
Д.Жаргал