Баллистик пуужин сөнөөдөг лазерын бууг 5 жилийн дараа туршина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /TASS/.Америкчууд болзошгүй дайснуудын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор лазерын зэвсэг зохион бүтээж байгаа бөгөөд таван жилийн дараа туршихаар төлөвлөжээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах агентлагийн захирал, дэд адмирал Жеймс Сиринг Конгресст мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, нислэгийн замын эхлэл хэсэгт нисч буй баллистик пуужинг устгадаг энэ системийг 2021 онд туршихаар төлөвлөж байгаа аж. “Бид нисэх онгоцны бүхээгт байрлуулж болох илүү үр дүнтэй, илүү хөнгөн жинтэй лазерын буу зохион бүтээхэд голлон анхаарч ажиллалаа” гэж Сиринг хэлжээ. Ийм төхөөрөмж зохион бүтээхийн тулд Пентагон ойрын таван жилийн хугацаанд 278 сая долларын санхүүжилт авах хүсэлтэй байгаа аж.
Америкийн цэргийнхэн өмнө нь шинэчлэн сайжруулсан “Boeing 747” онгоцны урд хэсэгт “лазер ын буу” суурилуулахаар төлөвлөж байв.
Д.Жаргал