Иерусалимд болсон халдлагын улмаас 21 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИЕРУСАЛИМ. /ВВС/. Иерусалим хотын өмнөд хэсэгт Хеброн хурдны замын ойролцоо явж байсан автобусанд бөмбөг дэлбэрсний улмаас наад зах нь 21 хүн амиа алдсан гэж Израилийн цагдаагийн газраас мэдэгдэв.
Мөн хүнд шархадсан хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Бөмбөг автобусны арын хэсэгт дэлбэрсэн байна гэж тэсрэх бөмбөгний мэргэжилтнүүд дүгнэсэн тухай цагдаагийн газар мэдэгдэлдээ дурджээ.
Хохирогчдын ихэнх нь автобусанд байсан хүмүүс байсан бөгөөд хажуугаар зөрж байсан машины зорчигчид мөн адил шархадсан байна.
Хэн гэгч этгээд автобусанд бөмбөг тавьсан болохыг мөрдөн байцаагчид шалгаж байна гэж Израилийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Channel 2” телевизэд мэдээлжээ.
“Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хохирогчийн нэг нь ямар ч бичиг баримтгүй байсан гэсэн. Түүнийг уг халдлагад сэжиглэж байна уу?” гэсэн асуултад тэрбээр хариулахаас татгалзсан байна.
Д.Нямтулга