Боловсролын хамран сургалтын хувь өссөн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 84.0 хувь, бага боловсролын хамран сургалт 96.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 90.6 хувьд хүрээд байна.
Боловсролын чанарын болон суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх шинэ журмыг хэрэгжүүлэн, анги дэвших болон улсын шалгалтыг зохион байгуулжээ. Анги дэвших шалгалтад 33 сургуулийн давхардсан тоогоор нийт 23171 хүүхэд шалгагдаж, сурлагын амжилт 85.3 хувь, чанар 43.4 хувь байна.
5, 9, 12 дугаар ангийн сурагчдаас
авах улсын шалгалтад 3670 сурагч хамрагдсанаас сурлагын амжилт 97.7 хувь, чанар
53.4 хувьтай дүгнэгджээ. Мөн боловсролын чанарын үнэлгээг улсын хэмжээнд 9-р
ангийн бүх сурагчдыг хамруулан монгол хэл, математик, англи хэл, физикийн хичээлээр
хийсэн бөгөөд Архангай аймаг улсын
дунджаас дээгүүр шалгагдсан байна.