“Louis Vuitton” заргаа авч чаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Sputnik/. Тансаг зэрэглэлийн брендүүд байнга л гудамжинд зарагдаж байдаг. Харин энэ удаад брэндийн нэрийг хууль бусаар ашигласан нэгэн буруутнаар Өмнөд Солонгосын шарсан тахианы ресторан тодорлоо.
“Louis Vuitton”-ны гар цүнх нь л гэхэд дор хаяж 4000 доллараар зарагддаг учир гудамжны худалдаачид үнэ хямд хуурамч бараа худалдаалдаг.
Өмнөд Солонгосын шарсан тахианы газар “Louis Vuitton” нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэснээр загварын ертөнцийн аварга том үйлдвэрлэгчийн уцаарыг барж байна. "South China Morning Post" сонинд бичсэнээр бол, Луи Уиттон барааны тэмдгийг нь хулгайлсан “Louis Vuitton Dak” рестораныг шүүхэд өгчээ.
Уг рестораныг буруутгаж буй гол учир нь энэ жижиг рестораны хоолны хайрцаг дээрх эмблем нь Луи Уиттон-ы үйлдвэрлэдэг гар цүнхэн дээрх тэмдэглэгээтэй тун төстэй харагдаж байгаад оршино.
"Louis Vuitton" өөрийнх нь брендийн нэрийг гутааж буй энэ рестораны нэрийг хүчингүй болгох талаар зарга мэдүүлсэн байна. Сөүл хотын дүүргийн шүүх үүнийг нь хүлээн авчээ.
Х.Сарнай