Архидалтын эсрэг аймгаараа нэгдлээ
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн хэмжээнд өрнөх "Архидалтгүй Баянхонгор" аяны албан ёсны нээлт энэ сарын 20-нд аймаг даяар буюу 20 суманд боллоо.
Аймгийн Баганат талбайд болсон тус үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл 300 гаруй иргэн оролцсон байна. Мөн үеэр аяны хүрээнд хэрэглэх лого, уриа үгний уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулж, олон төрлийн нөлөөллийн арга хэмжээнүүдийг явуулав.
Албан байгууллага бүр архидалтын эсрэг бүтээл бэлдэж ирсэн байсан бол аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид жүжигчилсэн тоглолт толилуулж, Геннисийн номд амжилтаа бүртгүүлэхээр зорьж буй Ц.Гантулга шүдээрээ автобус чирэх үзүүлбэр үзүүлж, архидалтаас хол явж ирснийхээ хүчинд энэ бүгдийг хийж буйгаа танилцуулсан юм.















