Обама Их Британид айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Их Британид хийх гурван өдрийн айлчлал эхэллээ.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Европын Холбооноос /ЕХ/ өрх тусгаарлах асуудлаарх их британчуудын дунд явуулах санал асуулгын талаар өөрийн санал бодлыг илэрхийлж, британчуудад хандан ЕХ-нд үлдэх нь зүйтэй гэж зөвлөх бололтой байна.
Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар өнөөдөр Их Британийн хатан хаантай Виндзор хотод өдрийн зоог барих бол оройн зоогоо Кембрижийн гүн болон түүний гэргийн хамт барих ажээ.
Мөн Обама Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.
Тэрбээр энэ удаагийн цуврал айлчлалынхаа хүрээнд Герман, Саудын Араб, Их Британид айлчлал хийж байгаа бөгөөд Их Британид буухаасаа өмнө тэрбээр Саудын Арабт айлчилж, тус улсын хаан Салмантай уулзжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Иран, Сири, Йемений асуудлууд болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны талаар хэлэлцжээ.
Д.Нямтулга