ОХУ-ын тамирчин Европын уран гулгалтын аваргад алтан медаль хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ГРАЦ. /TASS/.
ОХУ-ын тамирчин Дмитрий Алиев Европын Уран гулгалтын
аваргад нэгдүгээр байр эзэлжээ. Тэмцээн Австрийн Грац хотноо болж байгаа юм.
Өдгөө 20 настай тамирчин богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр оноогоор
272.89 оноо авсан байна. Тэмцээний хоёрдугаар байранд түүний нутаг нэгт
тамирчин 16 настай Артур Даниелян орсон бол 246.71 оноогоор 24 настай, Гүржийн
тамирчин Морис Квителавили гуравдугаар байрын эзэ болсон байна.
ОХУ-ын тамирчин Дмитрий Алиевийн хувьд Европын аваргын тэмцээнд анх удаа
алтан медаль хүртэж байна. Өмнө нь тэрбээр Европын аваргад мөнгөн медаль хүртэж
байжээ.