“Samsung” эвхэгддэг шинэ гар утсаа энэ сарын 14-нөөс худалдаалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2020-02-05 12:06:10

СӨҮЛ. /Korea Herald/. БНСУ-ын “Samsung” компани эвхэгддэг шинэ гар утсаа ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулж, БНСУ-д хоёрдугаар сарын 14-нөөс худалдаалж эхлэх төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


Samsung” хавтаст хясаа шиг эвхэгддэг “Galaxy Z Flip” гар утсаа АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод энэ сарын 11-нд зохион байгуулах “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа юм.   


Хэдийгээр “Samsung” компани “Galaxy Z Flip” гар утсаа хэзээнээс худалдаанд гаргах талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа боловч эх сурвалжууд энэ сарын 14-нөөс худалдаалж эхэлнэ хэмээн мэдээлсэн байна. Мөн уг гар утсыг 1.6 сая вон буюу 1347 орчим ам.доллароор худалдаалах төлөвтэй байгаа ажээ. 

関連ニュース