Иргэний мэдээллээр 59 тооны адуу хулгайлсан хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-06 11:28:18

Архангай /МОНЦАМЭ/. Мал хулгайлах гэмт хэргийн талаар иргэнээс ирүүлсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгахад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бухтын гол гэх газраас иргэн Ж-ийн 59 тооны адууг Батцэнгэл сумын харьяат иргэн О, Цэнхэр сумын харьяат иргэн Б нар нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлжээ.

Хэргийг шалгаж байна.

関連ニュース