Ювентусын дахин нэг тоглогч коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-18 15:23:35

МОСКВА. /РИА Новости/. Францын шигшээ багийн тамирчин, “Ювентус” багийн хөлбөмбөгчин Блез Матюидигийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.


“Блез Матюидигийн өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрбээр 3 дугаар сарын 11-нээс гэртээ тусгаарлагдсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Коронавирустэй холбоотой нөхцөл байдлын улмаас Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зогсоосон юм. “Ювентус” багийн хамгаалагч Даниэль Ругани халдвар авсан нь тогтоогдсон учраас багийн бүх тоглогчийг хөл хорионд оруулж тусгаарлажээ. 

関連ニュース