Хүн амын анхны гэрлэлтийн нас 27.5 болж хойшилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай
/МОНЦАМЭ/. Энэ оны хүн ам, орон
сууцны тооллогын үр дүнд Архангай аймагт 94994 хүн ам тоологдсон тухай аймгийн
Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Тус
хэлтсээс Архангай аймгийн хүн амын гэрлэлтийн дундаж насыг мөн судалж гаргажээ.
Тухайлбал анхны гэрлэлтийн дундаж нас 27.5 болсон ба 2010 онтой харьцуулахад
гурван насаар хойшилсон байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн
насны ялгаа ойролцоогоор хоёр насны зөрүүтэй байгаа нь сүүлийн 20 жилд
өөрчлөгдөөгүй байгаа аж.
Хүн амын
гэрлэлтийн байдалд огт гэрлээгүй хүмүүс өмнөх тооллогоос 5.1 хувиар өсжээ. Харин
гэр бүлтэй хүмүүс 4.6 хувиар, гэрлэлтээ цуцалсан хүмүүс 0.4 хувиар тус тус
буурсан байна.
Архангай
аймгийн хүн амын гэрлэлтийн дундаж насыг сүүлийн 20 жилээр авч үзвэл 2000 онд 24.8,
2010 онд 25.5, 2020 онд 26.5 настайдаа эрэгтэйчүүд гэрлэсэн байна. Харин эмэгтэйчүүдийн
хувьд 2000 онд 22.5, 2010 онд 23.1, 2020
онд 26.3 настайдаа тус тус гэрлэсэн байна.