Эмнэлгийн байгууллага 178 мянган иргэнд амбулаторийн үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-20 17:21:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн нийгэм, эдийн засгийн чиглэлээр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Тухайлбал, энэ оны хагас жилийн байдлаар эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 99 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 178 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн байна. Үүний 63.5 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 10.5 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, гаргасан байна.

Оны эхний зургаан сард 827 эх төрж, 834 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.0 хувиар буюу 24 хүүхдээр их байна. Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл гараагүй. Харин нэгээс таван насны хүүхдийн эндэгдэл тав, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 12 гарчээ.

Вакцинжуулалтад хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 99.1 хувийг бүрэн хамруулсны дотор Жаргалант, Чулуут, Хайрхан, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цахир  сумд 100.0 хувь хамруулжээ.

関連ニュース