Халзан сумын аварга тогоочоор Б. Мэндбаяр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 09:20:43

Сүхбаатар аймгийн Халзан сумын ЗДТГ-аас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2016 оны 5 сарын 12-ны өдөр зохион байгуулжээ.

Үүний хүрээнд Хэрэглэгчээ дээдэлсэн Монгол тогооч уралдааныг явуулсан байна. Уралдаанд Халзан сумын ЕБС-ийн үдийн цайны 1 тогоос, цэцэрлэгийн 2 тогооч, хувиараа 1 гээд нийт 5 тогооч оролцжээ. Оролцогчид гэрийн даалгавар, үндсэн хоол, халуун хүйтэн ундаа, талх нарийн боов гэсэн даалгаваруудыг гүйцэтгэсэн байна.

Хэрэглэгчээ дээдэлсэн Монгол тогооч уралдаан нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд цэцэрлэгийн туслах тогооч Б. Мэндбаяр түрүүлж шилдэг тогоочоор шалгарсан байна. Тэрээр аймгийн аварга тогооч шалгаруулах уралдаанд оролцох эрхтэй болжээ.

Т. Одончимэг

 

関連ニュース