БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-08-25 11:38:10

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нартай утсаар ярьсан байна.


Хоёр улсын төлөөлөгч нар Хятад-Америкийн худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ гэж БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ.


БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Стивен Мнучинтэй наймдугаар сарын 25-ны өглөө ярьжээ. “Талууд хоёр улсын хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлэхээр тохиролцов” гэж мэдээлэлд онцолсон байна.


関連ニュース