Энэтхэг АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. Манай улсын эрх баригчид АНУ-тай хэзээд худалдааны хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа хэдий ч тодорхой хугацаа товлох эсэх нь АНУ-аас шалтгаална хэмээн Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюш Гойял мэдэгджээ.
“Бид АНУ-ын
төлөөлөгчидтэй ярилцаж, сонгуулиас өмнө юмуу сонгуулийн дараа хэлэлцээр
байгуулах боломжийг авч хэлэлцсэн” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Пиюш Гойл, АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс нар 7
дугаар сарын 16-нд яриа хэлэлцээ хийж, хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээрт гарын
үсэг зурах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, чөлөөт худалдааны тухай хэлэлцээр
байгуулах боломжийг хэлэлцсэн байна.