Тавдугаар сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-19 08:55:08

08.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

08.40 цагт Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний нээлттэй хэлэлцүүлэг "Корпорейт Конвеншин сентер”-т болно.

10.00 цагт Хөдөлмөрийн яаманд “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШӨХТГ-т зарим банк болон даатгалын компаниудын ноцтой зөрчил гаргаж байгаа талаар болон телевизүүд сонгуулийн сурталчилгаа болох эсэх асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын хаалтын хуралдаан болно.

12.00 цагт МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд АСЕМ-ын “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-ын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийтийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, Төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно.

12.30 цагт НЗДТГ-ын Б танхимд энэ сарын 20-21-нд Чингисийн талбайд зохион байгуулах Олон улсын номын баярын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт СУИС-ийн "Оюутан" театрт "Дэлхийн театрын боловсролын II чуулган", "Азийн театрын сургуулиудын IV наадмын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт АШУҮИС-ийн Эко танхимд оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох "Сайн оюутан" хөтөлбөрийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Газар тариалан” холбооноос ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчиж МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ИЗНН-аас нийслэлийн Сонгуулийн хороо тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс нэр дэвшигчдийг сонгуульд бүртгэхээс татгалзаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

関連ニュース