“Ikea” энэ онд 50 дэлгүүр нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /BBC/.
Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани цахим худалдан авалт нэмэгдсээр
байгааг үл харгалзан энэ онд хамгийн олон шинэ дэлгүүр нээхээр төлөвлөж байна.
Дэлхий даяар 445 дэлгүүртэй “Ikea” энэ онд 50 дэлгүүр шинээр нээх ажээ. Тус компанийн мэдээлснээр, халдварын
улмаас хөл хорио тогтоосны дараа хүмүүс гэр орноо тохижуулахыг эрмэлзэх
болсонтой холбоотойгоор тавилгын эрэлт нэмэгджээ.
“Ikea” компанийн энэ оны эхний найман сарын
борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар буурч, 39.6 тэрбум еврод хүрчээ. Энэ
нь дэлхий даяар хөл хорио тогтоосонтой холбогдуулан гаргаад байсан урьдчилсан
таамаглалыг давсан байна.
Шведийн тавилгын компанийн
дэлгүүрүүдийн дийлэнхийн үйл ажиллагааг хариуцдаг “Ingka” группийн тэргүүн Жеспер Бродины мэдээлснээр,
хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсноосоо хойш гэрээ тохижуулахыг илүүд үзэх болсон ажээ.