Архангай аймагт сонгогчийн ирц 16.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуулийн дагуу Архангай аймагт өнөөдөр өглөө санал авах үйл ажиллагаа хэвийн эхэлсэн. Аймгийн хэмжээнд нийт 105 хэсгийн хороонд 60956 сонгогч санал өгнө. 12.00 цагийн байдлаар 10078 сонгогч саналаа өгч, ирц 16.5 хувьтай байлаа. Санал авах байруудад хүчингүй саналын хуудас гараагүй байна.