Архангай аймгийн оёдолчдын анхдугаар чуулган болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙТавдугаар сарын 30-ны өдөр Эрдэнэбулган сумын төвд ган хайчтнуудхэмээх оёдолчдын анхдугаар чуулган зохион байгуулагдана гэж аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлчимэг орон нутгийн “Архангай” телевизд өгсөн ярилцлагадаа дурьдлаа.
Тус чуулганд сум бүрээс 2-3 оёдолчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Оёдлын салбарын хөгжлийн загвар, үйлдвэрлэгчдийн сэтгэлгээний хувьсал, орон нутгийн оёдолчдын бичил бизнесийн онцлогыг харуулж, тэдний хамтын ажиллагааг дээшлүүлэх ажээ.
Чуулганыг аймгийн ЗДТГ, хөдөлмөрийн хэлтэс, үйл уран оёдолчдын холбоо хамтран зохион байгуулах ба тэр үеэр ган хайчтан шилдэг оёдолчдыг шалгаруулж хувцасны үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөжээ.
Түүнчлэн оёдлын салбарын хөгжил болон үйлдвэрлэл үйлчилгээний хөгжил, хувцасны загварын чиг хандлага, нийтийн ахуй үйлчилгээний талаар холбогдох хүмүүс чуулганы оролцогчдод мэдээлэл хийж, оёдолчдод тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцох аж.
Архангай аймаг Л.Булган