Дэлхийн банк Украинд 100 сая ам.доллар олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
КИЕВ. /TASS/.
“COVID-19”-н вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад
зориулж Украины Эрүүл мэндийн яам Дэлхийн банктай хамтран 100 сая ам.долларын
төслийг хэрэгжүүлнэ. Энэ тухай Украины Эрүүл мэндийн орлогч сайд Светлана
Шаталова мэдэгджээ.
“Бид Дэлхийн банктай хамтран 100 сая
ам.долларын төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү санхүүжилт юун түрүүнд “COVID-19”-н вакцин, оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмж
худалдан авахад чиглэсэн” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Үүнээс гадна иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор
200 сая ам.долларын төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгааг Светлана
Шаталова цохон дурджээ.
Украинд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 15331
тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр
үзүүлэлт болсон тухай Украины Эрүүл мэндийн сайд Максим Степанов өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн
өнгөрсөн хоногт тус улсад 1955 хүн эмчлэгдэж, 224 хүн халдварын улмаас нас
баржээ.